НББ, Аудит-н хуулийн үгийн сүлжээ Crossword

This printable crossword puzzle has 22 clues. Answers range from 3 to 19 letters long. This crossword is also available to download as a Microsoft Word document or a PDF.

Description

аудитын гэрээт ажлыг гүйцэтгэхтэй холбогдуулан аудитын хуулийн этгээдийн өмнө аудитын дүгнэлтийн талаар хариуцлага хүлээх аудиторыг юу гэдэг вэ?
аудитын үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээд, эсхүл аудитын багийн ахлагч, бусад гишүүнийг хэн гэдэг вэ?
гэрээний үндсэн дээр аудит хийлгэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг хэн гэх вэ?
аудитын тухайн гэрээт ажлыг гүйцэтгэхээр аудитын хуулийн этгээдээс томилогдсон партнер, аудитор, аудиторын туслах болон шинжээчийг юу гэх вэ?
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3.1.13-т заасан байгууллагыг юу гэж нэрлэдэг вэ?
Аудит баталгаажуулалтын үйл ажиллагааг чанарын хяналт, аудит, нягтлах ажил, бусад баталгаажуулалт болон холбогдох үйлчилгээний олон улсын юуны дагуу хийж гүйцэтгэх вэ?
аудитор нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.8, 3.1.9-д заасны дагуу "юуг" авах тухай ямар нэг тохиролцоо хийхгүй байх гэдэг вэ?
Аудитын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төрийн аудитын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад юунаас бүрдэх вэ?
нягтлан бодох бүртгэлийн данс, өмч, хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлагын анхан шатны баримт, нягтлан бодох бүртгэлийн журнал, туслах болон ерөнхий дэвтэр, тодруулга болон аж ахуй нэгж, байгууллагын санхүү, эдийн засгийн холбогдох тайлан, бусад баримт бичгийг юу гэдэг вэ?
аудитын хуулийн этгээдээс гэрээний үндсэн дээр аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан, иргэний санхүүгийн баримтыг хянаж дүгнэлт гаргах, зөвлөмж өгөх хараат бус, мэргэжлийн үйл ажиллагааг юу гэдэг вэ?
Аудитын баг, эсхүл аудитор гүйцэтгэсэн ажлын баримтад тэмдэглэл хөтөлж, дүгнэлтээ яах ёстой вэ?
Аудитын ажлын баримт нь аудитын хуулийн этгээдийн өмч бөгөөд ажлын баримтыг хэдэн жил хадгалдаг вэ?
Аудитын үйлчилгээ үзүүлэх талаар үйлчлүүлэгч болон аудитын хуулийн этгээд бичгээр гэрээ байгуулна. Гэрээ нь үйлчлүүлэгч ба аудитын хуулийн этгээдийн эрх бүхий этгээд гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан өдрөөс хойш ямар болох вэ?
ажил гүйлгээг дансны дебет, кредитэд зэрэг бичилт хийхийг юу гэдэг вэ?
ажил гүйлгээг ерөнхий дэвтрийн дансанд шилжүүлэхийн өмнө цаг хугацааны дарааллаар нь эхэлж бүртгэх бичилтийг юу гэдэг вэ?
аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг бүрдүүлж байгаа дансдыг ямар дэвтэр гэдэг вэ?
их сургууль, коллежийг нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр бакалавр буюу түүнээс дээш зэрэглэлээр төгссөн хүнийг ямар няглан бодогч гэдэг вэ?
Нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомж нь энэ хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад юунаас бүрдэх вэ?
Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлээ ямар сууриар хөтлөх вэ?
Нягтлан бодох бүртгэлээ мөнгөн сууриар хөтөлдөг байгууллага жилийн эцсийн санхүүгийн тайлангаа ямар суурьт хөрвүүлэн гаргах вэ?
Санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрсөн тохиолдолд нягтлан бодох бүртгэлийг ямар сууриар хөтөлж болох вэ?
Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлд ямар бичилтийг хэрэглэх вэ?

Customize
Add, edit, delete clues, and customize this puzzle.