НББ-ийн тухай хууль Crossword

This printable crossword puzzle has 26 clues. Answers range from 3 to 14 letters long. This crossword is also available to download as a Microsoft Word document or a PDF.

Description

мөнгө хүлээн авсан эсвэл төлсөн эсэхээс хамаарахгүйгээр орлогыг олсон үед, зардлыг гарсан үед нь хүлээн зөвшөөрч бүртгэх арга
Аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийн нэг зарчим
ажил гүйлгээг ерөнхий дэвтрийн дансанд шилжүүлэхийн өмнө цаг хугацааны дарааллаар нь эхэлж бүртгэх бичилт
Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлд _________ бичилтийг хэрэглэнэ
Нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл боловсруулах ажиллагаа хэдэн үе шаттай вэ?
Санхүүгийн тайлангийн бүрэлдэхүүний нэг хэсэг
Аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайлангаа санхүүгийн жилийн эхнээс өссөн дүнгээр _________ бүр гаргана
аж ахуйн нэгж, байгууллагыг өөрчлөн байгуулсан, татан буулгасан, дампуурсан гэж зарласан үед ямар тооллогыг заавал хийх ёстой вэ?
Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлийн баримт болон санхүүгийн тайланг ямар хуулийн дагуу хадгалах вэ
Аж ахуйн нэгж, байгууллагын ерөнхий нягтлан бодогчийн дүрмийг ___________ газар батална
Аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодогч нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, холбогдох бусад материалыг шаардан гаргуулах үүрэгтэй юу?
Аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага нь нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомжид харшлах үйлдэл гүйцэтгэхийг бичгээр шаардаж гүйцэтгүүлсэн бол үүнээс үүсэх хариуцлагыг нягтлан бодогч хүлээх үү?
Монгол Улсын олон улсын гэрээнд тухайн хуульд зааснаас өөрөөр заасан бол аль заалтийг дагаж мөрдөх вэ?
Хувьцаа нь тухайн компанийн эд хөрөнгийг тусгайлан өмчлөх эрхийг нотлохуу?
Компани нь ____________ хариуцлагатай болон хувьцаат компани гэсэн хэлбэртэй байна
хувьцаа нь үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад бүртгэгдэж, нийтэд чөлөөтэй арилжаалагддаг компанийг _________хувьцаат компани гэнэ
нээлттэй хувьцаат компани нь нээлттэй буюу хаалттай захиалгын үндсэн дээр хувьцаа болон бусад үнэт цаас гаргаж болох уу?
Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн байгуулах үеийн хувьцаа эзэмшигчдийн тоо хэдээс дээшгүй байдаг вэ?
Компанийн нийт гаргасан энгийн хувьцааны 20-50 хувийг өөр компани дангаараа эзэмшиж байгаа тохиолдолд уг компанийг ямар компани гэх вэ?
Компанийн нийт гаргасан энгийн хувьцааны 50-аас дээш хувийг өөр компани дангаараа эзэмшиж байгаа тохиолдолд тухайн компанийг ямар компани гэх вэ?
охин компанийн эзэмшиж байгаа толгой компанийн хувьцаа нь саналын эрхтэй юу?
Нэг толгой компанийн хараат болон охин компаниуд, эсхүл нэг этгээд дангаараа болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран хувьцааных нь хяналтын багцыг эзэмшдэг компаниудыг _____________ компани гэнэ.
Компанийн салбар, төлөөлөгчийн газрын эд хөрөнгийг түүнийг байгуулсан компанийн балансад тусгах уу?
Компаниас гаргасан хувьцааг адаад улсын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүн эзэмшиж болох уу?
Татан буулгах комисс нь өр төлбөрийг барагдуулсан тухай мэдэгдлийг компанийг татан буулгах шийдвэр гаргасан эрх бүхий этгээдэд явуулснаас хойш хэд хоногийн дотор эцсийн баланс гаргах вэ?
Компанийн балансад тусгагдсан биет болон биет бус хөрөнгийн дүнгээс компанийн нийт ___________ хасаад үлдсэн хэсгийг компанийн өөрийн хөрөнгө гэнэ.

Customize
Add, edit, delete clues, and customize this puzzle.